ТАНИЛЦ: Чөлөөлөгдөх ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2026.11.04/ болж, аудитын байгууллагаас ирүүлсэн албан шаардлагын дагуу түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм. Өөрөөр хэлбэл, одоогийн ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид ажлаа өгч, цаашид үргэлжлүүлэн ажиллах бол төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалтад орох учиртай юм. Тэгвэл одоогийн байдлаар түр томилгоотой байгаа буюу ЗГ-ын шийдвэрийн дагуу чөлөөлөгдөх ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг танилцуулж байна.
Найман яам түр орлон гүйцэтгэгчтэйгээр ажиллаж байсан ба өчигдөр гарсан мэдээллээр Эрчим хүчний яамны түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин төрийн албаны шалгалтад унажээ.




.webp)