Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
31
MPA PHOTO 2026-9-21-2615.webp

Монгол Улсын иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" нийтийн өргөдөл санаачилж, улмаар 100.094 иргэний санал авсан тул холбогдох хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, УИХ-аар хэлэлцэхээр болсон. Тэгвэл өнөөдрийн чуулганы эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт дээрх өргөдлийг холбогдох байнгын хороонд шилжүүлж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр "Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн юм бол өгөөжийн эзэн нь ч ард түмэн байх ёстой. Гэхдээ байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээхдээ сэтгэлийн хөөрлөөр биш нарийн тооцоо, судалгаатай хандах ёстой" хэмээгээд, дээрх өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


tenx-hd
Хуваалцах:31

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • 1
    1

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • Х
    хүннү

    Иргэдийн гар дээр бэлэн мөнгө тарааж болохгүй. Өргөн хэрэглээний барааны үнэ шууд өснө. Харин иргэдийн ХСангийн дансанд нь хийх ёстой. Баялгийн сангийн хууль хэдэн онд батлагдлаа? Түүнээс хойш иргэдийн дансанд 130 гаруй мянган төгрөг л байгаа ш дээ. Энэ сангаа хэзээ яаж аривжуулах юм? УИХ, ЗГ-аас өөр олон уул уурхайгаас баялгийн сандаа хуримтлалаа аривжуулах ёстой бусуу. Нөгөө Ухаа худаг, Нарийн сухайт, Цагаан суварга…гээд маш олон уул уурхай байгаа. Энэ бүгдээс ХСандаа мөнгөө ав. 2030 оноос иргэд маань энэ мөнгөө Эрүүл мэндийн үйлчилгээ, Сургалтын төлбөрт, Орон сууц худалдан авхад зарцуулна. Гэтэл энэ санд мөнгө орох юм уу?

  • Д
    Дугаар хорооны иргэн

    Гангын үйлдвэр, эсвэл хот дотроо давхар гүүрэн зам тавь!!!!!!!!!!!