Хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн эрдэмд шамдан суралцаж, албаа нэр төртэй хаахыг захилаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 24 сек
10
received_29103239655961616-1024x682.webp

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав.

Хошууч генерал Д.Бавуугийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт тус анги улсын хэмжээнд томоохон барилга, байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцдог.

Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомт чиглэлийн тусгай зориулалтын авто зам, Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Сэлэнгэ аймгийн Бугант тосгон болон Дорнод аймгийн Халхгол сумын “Шинэ сум” төсөл зэрэг бүтээн байгуулалтад оролцжээ.

Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн хэргээс гадна барилга, инженер, техник, хөдөө аж ахуйн практик мэргэжил эзэмшиж, амьдралын ухаанд суралцдаг тухай ангийн удирдлага танилцуулав.

Тус анги “Барилга-инженер, экологийн анги” болон өргөжиж, орон нутагт эрчимжсэн аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

received_2232073301056157-1024x682.webp

Ангийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлэн, улс, орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулж, энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож байгаад Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн хэргийн эрдэмд шамдан суралцаж, албаа нэр төртэй хаахыг захилаа. Мөн ангийн алба хаагчдын улс орноо батлан хамгаалах болон бүтээн байгуулах үйлсэд нь амжилт, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Ерөнхийлөгч мөн ангийн үйл ажиллагаа, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, хөдөлгөөнт байдлыг сайжруулах зорилгоор туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө.

Зэвсэгт хүчний 110 дугаар анги Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Сант суманд шилжин байрлажээ.

Алба хаагчид тус суманд байх Хөдөө аж ахуйн техник, мэргэжлийн сургуулийн орхигдсон барилгыг засаж, жишиг хотхон болгосон байна.

received_1439085917667251-1024x682.webp



tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    хууль зүйн сайдаа . дотоодын цэрэгт алба хаагч нар дүрмийн бус харьцаа гаргасан гэж дтооодын цэргийн штабын даргад ажлын хариуцлага тооцон ажиллаас чөлөөлж байсан. алба хаагч нарын аюулгүй байдалыг хангах үүрэг хүлээн томилогдсон штабын даргын үед алба хаагчийн эрүү хугалсан гэмт хэрэг гарсан талаар энэ хэвэл мэдээлээд байхад удалгүй ахин алба хаагчийг мэсээр гэмтээсэн хэрэг гарч хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг албаны шалгалт хийж хийж байна. гэмтэл авсан алба хаагчийн ар гэрт алба хаагч нараас мөнгө татан авч өгсөн болон мэдээлэл дотороосоо тараасан гэж алба хаагч нараа дарамталсан гэх мэд олон хууль бус асуудал хэвлэлд гарсан ч гэмт хэрэг удаа дараалан гаргуулсан штабын даргад ажлын хариуцлага тооцон ажиллаас нь чөлөөлөхгүй байгаа нь шударга ёс юм уу??? шударга уу??? шударга ёс уу?? зөрчил гаргуулсан гэж хариуцлага хүлээн ажиллаасаа чөлөөлөгдсөн штабын даргын дэргэд гэмт хэрэг удаа дараалан гаргуулсан штабын дарга ажлын хариуцлага хүлээн ажиллаас чөлөөгдөхгүй байгаа нь ямар учиртай юм ??? дотоодын цэрэгт гарсан гэмт хэргийг хуулийн байгууллага шалгаад шүүх буруутай хүнд хариуцлага оногдуулсан. аюулгүй байдалыг хангах үүрэг хүлээсэн штабын даргад хууль зүйн сайд хэзээ ажлын хариуцлаг тооцон ажиллаас чөлөөлөх вэ? ажлын хариуцлага тооцон ажиллаас чөлөөлөхгүй гэвэл алба хаагч нар дүрмийн бус харьцаа гаргасан зөрчил дээр ажлын хариуцлага хүлээн ажиллаасаа чөлөөлөгдсөн дотоодын цэргийн штабын дарга хууль бусаар халагдсан гэж гомдол гаргах уу??? шударга ёс чинь энэн юм уу??? шударга уу??? ажиллаа хийж чадахгүй бол та бүгд зайлаач.