ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг өөрийн хүсэлтээр нь чөлөөлөхийг дэмжлээ
00

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дөнгөж сая хуралдаж нэг асуудал хэлэлцлээ. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд түүний хүсэлтийг хэлэлцлээ.
Байнгын хорооны санал хураалтад оролцсон гишүүдийн 66.7 хувь нь түүний энэхүү хүсэлтийг дэмжсэн юм. Улмаар санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулж эцэслэх юм.




.webp)