Тусгай хэрэгцээт иргэдийг ажлын байранд зуучлах уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хамтран Баянгол дүүрэгт оршин суудаг хөдөлмөр эрхлэх насны тусгай хэрэгцээт иргэдэд зориулан тэдгээрт тохирсон ажлын байранд зуучлах, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, уулзалтыг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгууллаа уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга А.Даваа жаргал Нийгмийн даатгалын ерөнхий газар, Баянгол дүүргийн хөдөлбөр халамж үйлчилгээний газрын холбогдох удирдлагууд оролцлоо.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2020-2026 оны хооронд Баянгол дүүрэгт хэрэгжүүлсэн үйл ажиллагааны товч тайланг танилцууллаа.
Тодруулбал, Хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төвийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмж, авто машиныг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Мөн УИХ-аар хэлэлцэн баталсан 2026 төсвийн тодотголоор тусгай хэрэгцээт иргэдийн Нийгмийн халамжийн сангаас авдаг тэтгэвэр тэтгэмж мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж байгаа талаар уулзалтад ирсэн зочдод дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 110 гаруй манган иргэн “тусгай хэрэгцээт” хэмээх нийгмийн бүлэгт харьяалагддаг бол тэдгээрийн 10 гаруй мянган иргэн Баянгол дүүрэгт амьдарч байна гэх судалгаа байдаг байна. Тэдгээрийн таван мянга орчим иргэд хөдөлмөр эрхлэх насны хүмүүс байдаг бол өнөөдрийн байдлаар 400 орчим иргэд хөдөлмөр эрхэлж байна.
Тусгай хэрэгцээт иргэдийг төрийн зүгээс дэмжсэнээр тэднийг нийгэмд зөвөөр таниулах, хөдөлмөр эрхэлж өөрийн гэсэн мэдлэг, боловсролтой болох үүдийг нээж өгөх боломжтой юм.




.webp)