13 удаагийн үйлдлээр 55 бод мал хулгайлсан дөрвөн этгээдийг баривчилжээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
40
_MPA7995.webp

Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаагийн үйлдлээр нийт 55 бод мал хулгайлсан дөрвөн этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилжээ.

Шалгалтаар 18-22 насны дөрвөн этгээд бүлэглэн бусдын малыг бэлчээрээс хулгайлж, мал, махны ченжүүдэд худалдан борлуулдаг байсан нь тогтоогдсон байна.Одоогоор хулгайд алдагдсан малын эзэд болон учирсан хохирлын хэмжээг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас малчид, иргэдийг малаа хараа хяналт, хамгаалалттай байлгах, мал, мах худалдан авахдаа гарал үүсэл, холбогдох бичиг баримтыг сайтар шалгахыг анхаарууллаа.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • H
    Hi

    Юун хөнгөн яг өгдөг юм бэ? Улсын баялагыг хулгай хийж зарсан хүнийг тэр газар нутгийг засч хохиролгүй болгох хэрэгтэй. Шоронд бүх насаар нь хорих. Ингээд хулгайч нарынхаа толгойг нь илээд суудаг газар Монголоос өөр газар байхгүй шүү!!!

  • H
    Hi

    Арга хэмжээгээ чангаруулах хэрэгтэй!!! Хүний юмыг хулгай хийгээд зараад явдаг дээрэмчидтэй сайн тэмцэх хэрэгтэй дахин дахин олон үйлдэлтэй бол олон жилээр шоронд суулгаж, хөдөлмөр хийлгэж сурга!!!!???

  • С
    Сүрмаа

    Хулгайч нарыг бүх насаар нь албадан хөдөлмөр хийлгэдэг бол.Тэгвэл хулгайчгүй болно

    • H
      Hi

      Яг зөв санаа бна.