Ираны охидын сургуулийн 57 сурагч харамсалтайгаар амиа алдлаа

Дэлхий дахинд
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:2026/03/645508528_26537124719226781_7908828628363099237_n.jpg

Израил, АНУ-ын агаарын цохилтын үеэр Иран дахь Hormozgan мужийн Minab хотын охидын сургууль өртжээ. Иран улсын төрийн мэдээллийн агентлаг IRNA-ийн мэдээлснээр нас барагсдын тоо 57-д хүрсэн гэсэн байна.

Ихэнх нь 7-12 насны охид сурагчид бөгөөд сургуульд тухайн үед 170 орчим сурагч охин байсан аж.

Мөн 45-60 орчим хүн шархадсан талаар Al Jazeera, TRT World зэрэг олон улсын хэвлэлүүд Иран төрийн эх сурвалжаас иш татан мэдээлж байна. Харин Ираны тал “Хүүхдүүдийг устгасан дайны гэмт хэрэг” гэж буруутгаж, хариу цохилт өгчээ. Израиль, АНУ-ын тал энэ тухай албан ёсоор тайлбар хараахан хийгээгүй байгаа гэж гаднын хэвлэлүүдэд мэдээлээд байна.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    шударга ёс

    Эргүү зөнөг, нэр төр хөөцөлдөгч Трамп дайнаа даруй зогсоо, Украйн-Оросын дайныг зогсооно гэж худлаа ярьсан хүн.

  • З
    Зочин

    муслимууд хэзээ байхад охид хүүхнүүдээ хайрладаг байсийн бол эмэгтэй хүнийг дорд үздэг улс гээ биз дээ