МУАЖ С.Жавхлан: “Ноён Бондгор” гэж цор ганц нэр Монголд дархлагдаж үлдлээ

Хоосон
UBn teamУнших: 2 мин 27 сек
200
legacy:2025/10/emd/javhlan.jpg

МУАЖ С.Жавхлан дуучин “Ноён Бондгор”-ыг эцсийн замд нь үдэж, үг хэлжээ. Тэрбээр, "Миний дүү эмнэлэгт эмчлүүлээд гарахдаа ч гэсэн маш олон найзууд танилуудтай болчихдог тийм л энгийн олонтой дэндүү дүүрэн сайхан хүү байлаа. Өнгөрсөн хугацаанд удаа дараа дүүг маань эмчилдэг байсан сүүлчийн мөч хүртэл нь чадах бүхнээ хийж сэтгэл гаргаж байсан гуравдугаар эмнэлгийн эмч сувилагч асрагч нар болон нийт хамт олон та нартаа баярлалаа. Эмч сувилагч асрагч нар ямар хэцүү хүнд нөхцөл байдалд ажилладаг вэ гэдгээр бахархсанаа хэлмээр байна. Дүүгийнхээ халуу шатсан сэтгэлд л хөөрөөд яваад байснаас эмнэлгийн орон дээр хүйтэн хөлийг чинь атгаад мэгдээд зогсоно чинээ ах нь зүүдэлсэнгүй явжээ.

Яривал, бичвэл дурсвал инээвэл дэндүү олон түүх дурсамж бидэнд байгаа. Тэрээр үлгэрлэгч, манлайлагч байлаа. Тэр бас уран бүтээлч нэгэн байлаа. Мөн сайн хань, сайхан аав, дэндүү гэгээн эх оронч, ёс усаа дээдэлдэг дүү минь байлаа. Улс Монголынхоо залгамжлагч уриалан дуудагч сайн хүү нь байлаа. Дүүгээ өхөөрдөж хэтэрхий их шоглодог байсан бол ахыгаа өршөөгөөрэй. Би дүүтэйгээ өдөртөө бас заримдаа шөнөдөө, элдвийг ярьж хөгжилдөн инээлддэг мэдрэмжээ бас хуваалцдаг байлаа, одоо тэр орон зай үгүй боллоо. Хамаг Монголын түмэн олондоо хайрлагдсан дүү байлаа миний дүү би энэ үгээр эх орноосоо авах шунах биш бүх үнэн түүхээ өгөөд буцаж байгаагаар нь чамаар бахархахыг хүслээ.

Нэгэндээ түшигтэй нэгнээ гэсэн сэтгэлтэй үнэнч явах ямар сайхныг чи харуулж чадлаа. “Зүрхээ зогсох хүртэл дүү нь ахдаа үнэнч явна” гэж хэлсэн үг чинь хамгийн сүүлчийн үг байсныг ах нь мэдсэнгүй ээ. “Ноён Бондгор” гэж цор ганц нэр Монголд дархлагдаж үлдлээ. Хайр маш олон төрөлтэй. Эх орноо хайрлах, элгэн саднаа хайрлах, гэр бүлээ хайрлах, янаг амрагаа хайрлах, нөхөрлөлөө хайрлах, андаллаа хайрлах, Тэр бүү хэл дайснаа хайрлах үе ч хүнд бий. Тэгэхээр энэ өргөн хорвоо дээр гайхалтай сайхан хайрлагдсан шүү миний дүү. Хамгийн гол нь миний дүү үнэ цэнтэй амьдарч чадлаа. Онч төв зорилго чиглэлтэй зөв амьдарч чадлаа. Зуун төгрөгтэй явснаас 100 найзтай яв гэдэг бол миний дүү 1000 найзтай явсан. Тэрээр би ингэж хайрлалаа, тэгж гийгүүллээ гэж хэзээ ч хэнээс ч хариу нэхдэггүй ялархдаггүй маш сайн дүү найз нарын минь нэг байлаа. Жам, зам, жимийн хорвоод гэгээн Монголдоо өрнүүлсэн цаг хугацаа, орон зайгаа төгс гүйцэлдүүлсэнд нь сайн удам угсаа, сайхан аав ижийн хүү, дүүгээрээ дэндүү бахархаж байна.

Хэдий цэл залуухан 39 настай одсон ч 99 насалсан дайтай амьдарч чадлаа миний дүү. “Ноён бондгор” буюу Цагаанравдангын Амарбаяр дурсамж түүх болон мөнхөрч үлдлээ. Ахын муухай хөөрхөн дүү мөнх хөх тэнгэртээ ивээгдэж, эх орныхоо хөрс шороонд амгалан тайван нойрсоорой. Миний муухай дүүг Монгол эх орон чинь өнөөдөр элгэндээ алтан хөрс шороондоо тэврэн авч байна. Хайртай дүүгээ үүрд санан дурсаж явах болно оо. Бүхий л хүмүүс чин сэтгэлтэй чин элэгтэй байгаасай гэсэн зорилго чинь биелэхийг ах нь хэлье. Баяртай дүү минь" хэмээжээ.

tenx-hd
Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • A
    asdasd

    asdasd

  • 1
    12123

    123123

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    зочин

    ээж нь эхний нөхрөөсөө 2 хүүтэй байхдаа салж билээ. тэгээд овгийг нь солиод Цагаанравдан гэдэг болсын байна л даа. төрсөн эцгээ мартах шиг нүгэл байхгүй ээ

  • З
    Зочин

    Хүний хорвоогоос нэгэн гайхалтай хүн , цэл залуугаараа явжээ . Сайн эр хүн , сайн уран бүтээлч байсан учраас ийнхүү эргэн дурсагдаж , ардын жүжигчин маань хайрлан санаж , үгийн хөшөөг босгож буй биз ээ. Жавхлан бол дуучины хувьд өөлөх юмгүй , сайн дуучин билээ. Бусдын авъяас билэгийг ч гэсэн ийнхүү хүндэтгэн дурсч байдаг нь юутай сайн. Амьддаа бие биеэ хайрлаж яваарай хүмүүс ээ !

  • Г
    Ганболд

    Ум сайн амар амгалан болгээ! Санаж зорьж хүссэн бүгд нь үргэлжлэн цэцэглэн дэлгэрэг ээ! 🇲🇳🙏🙏🙏🇲🇳

  • З
    Зочин

    Дуучин ч гэж дээ, жүждэг дөрвөд байна лээ ш дээ!

  • З
    Зочин

    Харамсалтай

  • З
    Зочин

    Ардын жүжигчин ч гэх шиг инээдтэй хог шүү

  • А
    Ахмад настан

    Ум ма ни бад ни хум.

  • З
    Зочин

    Ум ма ни бад ми хум

  • З
    Зочин

    Юу хуцаад байгаа мэдрэл вэ ! Шар хадандаа хэвтэж мансууруулах тариа хийлгээд зомби болохдоо таарсан хог уу .

  • З
    Зочин

    Өвөрмөц гоё хоолойтой, сайхан дуучин байлаа. Амгалан нойрсдоо. Эмгэнэн гашуудаж байна.

  • З
    Зочин

    Ум ма ни бад мэ хум

  • З
    Зочин

    Арай л залуугараа явжээ гүн эмгэнэл илэрхийлие

  • Б
    Бузар булай нь үхэж далд орог

    Ямар гоё вэ. Бузар булай нэг нь үхэж далдраад, сайн сайхан нь амьдармаар байна. Би харахаар бузар юмнаас айгаад байсан юм. Юу хийсэн юм муу бузар.

  • З
    Зочин

    SADARTLA SEXSY80.955877

  • З
    Зочин

    Ум мани бадмэ хум. Сайн төрлийг саадгүй олох болтугай

  • З
    Зочин

    VANXANDI BOOW XXI ALNI SEXSEER80.955877

  • З
    Зочин

    Маш харамсалтай