ШУУРХАЙ: Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас өнөөдөр 18.00 цагийн үед СААТУУЛЖ, 461-р хорих ангид хүргэжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
40
legacy:bayartsaihan/Bayartsaikhan.jpg

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг өнөөдөр АТГ-аас саатуулсан байна. Тодруулбал, өнөөдөр 18.00 цагийн үед түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьжээ.

Бидэнд олдсон мэдээллээр, түүнийг ЭХТА-ийн 22.1.3 дах хэсэг зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Тус зүйл ангид “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон" гэж заасан байдаг.

Сануулахад, Н.Баяртсайхан нь УИХ-ын гишүүн болон Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм. Мөн тэрбээр 2016 оноос хойш 2019 хүртэл Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    АТГ р орно гэдэг бол далд фронтын дайчин боллоо гэсэн үг тав г

  • З
    Зочин

    Барьлаа хорьлоо л гэнэ, тэгээд л сураг тас!!! Наад цусалж ханадаггүй хулгайч нараа ясы нь цайтал хорих юм уу, эсвэл буудаад хашраагаад өгөөч!!! Дээр дооргүй цусалсан хар хулгайчууд !!!!

  • З
    зочин

    МОНГОЛ Банкны ерөнхийлөгч бсн Золжаргалыг яагаад барихгүй бна.Австри улсад600.000$үл хөдлөх хөрөнгө авсан нөхөр

  • З
    Зөв.

    Зөв л байна