Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Парис 2024” олимпын тасалбар 20-600 еврогийн үнэтэй худалдаалагдана
Дэлхий дахиндUBn teamУнших: 1 мин
00

Ирэх жил Парис хотноо 23 дахь удаагийн зуны олимпын наадам зохион байгуулагдана. Тус наадамд ойролцоогоор 10500 гаруй тамирчин оролцох бөгөөд 32 төрөлд өрсөлдөх юм.
Тасалбарыг тавдугаар сарын 11-нээс борлуулж эхлэх бөгөөд нийт арван сая орчим тасалбарыг худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Үнийн хувьд таван ангилал бүхий суудлын хуваарилалт, тэмцээний үе шатаас хамаарч 20-600 еврогийн хооронд байна гэлээ.
Сонирхуулахад олимпын олон төрөлт тэмцээнүүд нийт 37 байршилд болох юм байна.




