Парисын “Их дуулга”-аас Г.Болор-Очир хүрэл медаль хүртлээ

Спорт
UBn teamУнших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1018/246127628_10159306543528536_4938615493185040146_n (1).jpg

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал тэмцээний нэг болох “Парис-2021” Их дуулгын тэмцээн энэ сарын 16-17-нд Францын нийслэлд болж шилдгүүдээ тодрууллаа.

Их дуулгын эхний өдөр Монголын шигшээ багаас өрсөлдсөн тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой нар Парисын Их дуулгын хүрэл медальтнууд болсон билээ.

Харин тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д 20 настай Г.Болор-Очир хүрэл медаль хүртсэн байна.

tenx-hd