Al Jazeera Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай баримтат кино бүтээжээ

Дэлхий дахинд
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
917
e50f8483b35443f51e6c3824663d78337d0646ba.webp

Катарын Al Jazeera телевизийн “101 East” эрэн сурвалжлах нэвтрүүлэг Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай “Murder in Malaysia: Justice for Altantuya Shaariibuu” нэртэй баримтат бүтээлээ энэ сарын 17-нд албан ёсны цахим хуудсандаа нийтэлжээ.

Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн шалтгаан, хэрэгт өөр хүмүүс оролцсон эсэх асуудал олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн. Тухайлбал, хэрэгт холбогдсон цагдаагийн нэгэн алба хаагч Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн тушаалаар ажилласан гэх мэдэгдэл хийсэн ч Нажиб Разак уг хэрэгт холбоотой гэдгээ үгүйсгэдэг.


Al Jazeera-гийн мэдээлснээр, “101 East” нэвтрүүлгийн баг Монгол, Малайз, Франц, Австралид ажиллаж, хэргийн шүүх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх мэдээлэл, Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдуулан яригддаг шумбагч онгоцны хэлцэл болон улс төрийн хуйвалдаан байсан эсэх асуудлыг судалжээ.

tenx-hd
Хуваалцах:917

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баасансүрэн

    Шудрага ёсоор шүүгдэж хэрэгтэнгүүд ялаа аваасай

  • М
    Монгол ээж

    https://youtu.be/thiLADiwg9g?si=5f6KpMa70TFhSPLA ийшээ ороод Кино шууд үзэж болж байна шүү! Монголчууд минь бүгдээрээ үзээсэй.

  • З
    Зочих

    Үнэнийг дэлхий даяараа харах юм бна

  • З
    Зочин

    Алуурчид нүгэлээ үүрч тамд очих бно

  • А
    Аа

    Хаана бна тэр кино

    • E
      erka

      https://youtu.be/thiLADiwg9g?si=5f6KpMa70TFhSPLA

      • S
        Sika

        Bolohgui bn

  • И
    Иргэн

    Ашгүй дээ, киног үзэх юмсан

    • E
      erka

      https://youtu.be/thiLADiwg9g?si=5f6KpMa70TFhSPLA