ШӨХТГ: МАК цемент хууль бусаар ноёлох ажиллагаа явуулсан байж болзошгүй тул ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ нээн шалгаж байна

Эдийн засаг
UBn teamУнших: 1 мин 6 сек
40
legacy:mak tsement/MPA PHOTO 2017 -8241.jpg

Энэ сарын 14-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар одоо мөрдөгдөж буй гаалийн албан татварын 20 хувийг O хувь болгох шийдвэр гаргасан. Гэтэл өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр "МАК" цементийн компани нь гэрээт борлуулагчиддаа нэг тонн тутамд задгай цементийг 529,500 төгрөг, савласан цементийг 550,000 төгрөг нэмэгдүүлж байна байж болзошгүй тул Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэж ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээллээ.

Тэрбээр "Нэг өдрийн дотор МАК компани нь задгай цементдээ 86.7 хувь, савласан цементээ 63.8 хувиар өсгөсөн байдал харагдаж байна. Үнэ нэмсэн шалтгааныг нь тодруулахад үндэслэл, нөлөөлж буй хүчин зүйл харагдахгүй байна. Тус компанийг ШӨХТГ-өөс Монгол Улсын хэмжээнд цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг. Тиймээс давамгай байдалтай аж ахуй нэгж нь өөрийн давамгай байдлыг хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчдийн арга байдлыг далимдуулан хясан боогдуулсан, хэрэглэгчдийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй нөхцөлүүд тогтоогдох үндэслэлтэй байгаа тул Зөрчлийн хэрэг нээн бүртгэлийн ажиллагаа явуулж байна.

Торгуулийн хэмжээний хувьд зөрчлийн тухай хуульд оногдуулсан хэмжээгээр торгох заалт бий. Гэхдээ давамгай байдалтай ААН-үүд, өрсөлдөөний хуулийг зөрчсөн, хязгаарласан, хясан боогдуулсан, мөн үгсэж хуйвалдаж үнэ тогтоосон гэх заалтуудад өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-6 хувиар торгох, мөн хууль бусаар олсон орлогыг нь хураах заалт бий" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хувийн хэвшлийг дэмжих ийм л аюултай. Цагаа тулахаар хувиа боддог байхгүй юу. Монополь болчихоод эргээд ноцдог нохой гэсэн үг. Шатахууны компаниуд гэж бас ийм нохойнууд бий. 92 зарахаа больж боож хааж байна. Тэднийг төрөөс бүү дэмж. Цаг хэцүү болохд тэд өр лүү чинь өшиглөнө.

  • З
    Зочин

    Яасан их шунал вэ нямтайшираа үхэхийн хооронд...

  • S
    Sda

    Makiin erh gunj hend erheleed baigaan

  • Ж
    Жэнко

    Зах зээлд монопол байж үнээн 2 дахин нэмэх нь буруу. Шууд эрүү үүсгээрэй