СУРВАЛЖИЛГА: Төр иргэдийг дэмжиж хямд орон сууцанд хамруулж байгаа ч иргэд түрээсийн орон сууцанд хайр найргүй хандаж байна

Сурвалжлага
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 2 мин 12 сек
142
att.CokEeP2tNuieGeLmq0CGvIlMp4GjQ5QiRHmJo-Ytmmo.webp

Төрөөс зорилтот бүлгийн иргэдэд зориулан зах зээлийн үнээс харьцангуй хямд нөхцөлөөр түрээсийн орон сууц олгодог. Гэвч энэ боломжийг эдэлж буй зарим иргэн түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, талбайг хайр гамгүй ашиглах, байрнаас гарахдаа бүр гэрлийн патрон хүртэл авч явах тохиолдол гардаг байна.

Б.Пүрэвсүрэн: Миний өмч биш гэсэн хандлагаар нийтийн эд хөрөнгөд ханддаг

7ac24ca5-e08d-4c66-875c-397d3806f926.webp

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн газрын дарга Б.Пүрэвсүрэн энэ талаар ярихдаа “Түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн хувьд захиалсан байр нь ашиглалтад ороогүй, стресстэй байх хандлага их байдаг. Манай түрээслүүлж буй орон сууцыг дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртсөн түр суурьшуулах байр гэж нэрлэдэг юм.

Нийт 432 айлын багтаамжтай. Үүнээс 52 айл нь өмчилж авсан бол үлдсэн 380 айл нь түрээсээр оршин сууж байна. Нэг метр квадратын үнэ 10 мянган төгрөг байгаа. Энэ түрээсийн мөнгө буцаад байрны аюулгүй байдал, тохижилтод зарцуулагддаг.

att.rhLFhhLFfQsHBk-xKTmYG6l-kJgYaJpl9wN8SNoWbQw.webp

Өөрөөр хэлбэл, энэ орон сууцанд тал талаас хүмүүс ирээд түр оршин сууж байгаад л явдаг. Дамжин өнгөрөх газар шиг л. Зарим нь дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртөж, төслийнх нь ажил удааширсан, хүндрэлтэй нөхцөлд байгаа учраас стресстэй, “миний юм биш” гэсэн хандлагатай байдаг.

att.2xqXOfgpgl0kNjBrw73WyJZBWN2THNOB5e7w4JLJiqg.webp


Оршин суугчийн соёл гэдэг түрээсээ төлөхөөс гадна нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, талбайг цэвэрхэн ашиглахыг хэлнэ. Гэтэл ариун цэврийн асуудалтай. Байрнаас гарахдаа тонож байгаа юм шиг гэрлийн патроныг нь хүртэл аваад явчихдаг.

Нэг метр квадратын түрээсийн үнэ өмнө нь 6000 төгрөг байсан бол одоо 10 мянган төгрөг болсон. Энэ мөнгөө өгч чадахгүй, стресстдэг хүмүүс ч их байна. Түрээсийн нөхцөл нь сар сараар төлөхөөр байдаг. Гэрээн дээр тусгаж өгсөн байдаг ч гэрээгээ төдийлөн биелүүлдэггүй” гэв.

Түрээсийн орон сууцны ашиглалт, хадгалалттай холбоотой энэ асуудал өмнө нь ч хөндөгдөж байжээ. Тухайлбал, “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байрны 120 өрхийн 112 нь 2020 онд түрээсээс түрээслээд өмчлөх хэлбэрт шилжих хүсэлт гаргаж байсан юм. Тухайн үед нийслэлийн удирдлагууд түрээсийн байранд өрхүүд ээлжлэн амьдардаг тул ашиглалт, арчилгаа муудах асуудал үүсэж байгааг хөндөж байжээ.

att.IcFV_Cc8PelHk8XOu1yaW6XQl65VnL-oqnlRawa9PQU.webp


Мөн түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлаа төлөөгүйгээс шүүхийн маргаан үүссэн тохиолдол бий. Нэгэн түрээслэгчийн хувьд түрээс, ашиглалт, хэрэглээний төлбөрт нийт 4.4 сая төгрөгийн өр үүсгэсэн гэх асуудлаар гэрээг цуцалж, байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байжээ.

Түрээсийн орон сууц бол хэн нэгний хувийн өмч биш ч нийтийн хөрөнгө. Өнөөдөр нэг өрх амьдарч, маргааш өөр нэг өрх нүүж орох энэ орон сууцны бүрэн бүтэн байдал, цэвэр цэмцгэр орчин нь түрээслэгч бүрийн хариуцлагаас шалтгаална. Тиймээс хямд үнээр орон сууцанд амьдрах боломжийг эдэлж байгаа иргэд түрээсээ хугацаанд нь төлөхөөс гадна өөрсдийн амьдарч буй байр, нийтийн эзэмшлийн орчныг хайрлан хамгаалах шаардлагатай.

att.rIWbeb2Yj4Vyyt9CbQB1oOOhU-HkkUKwGxPbqkiL37U.webp



ЗУРГИЙН ЦОМОГ

tenx-hd
Хуваалцах:142

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Орох ёсгүй хүмүүсийг оруулахаар ийм байдаг.Төрд ямар бузар луйварчид ороод улс орныг ямар болгосон түүнтэй яг адилхан болж.

  • И
    иргэн

    Сэтгэл санаатай нь адилхан л үйл өрнөнө. Өөдлөх замаа өөрсдөө хааж байгаа юм . Өөдгүй санаатайгаа өөдлөхгүй , үрсдээ өрийн үйлээ үлдээж байгаа нь энэ

  • З
    Зочин

    Хүмүүсээ соёл боловсролтой болгохгүй бол аймаар юмаа

  • З
    Зочин

    Бүдүүлэг соёлгүй сэтгэлгүй хэвээр л байгаагийн илрэл юм ийм байж хотод байр орон сууц мөрөөдөх хэрэг байгаа ч юм уу ахар сэтгэхүйгээсээ салаагүй цагт хөгжил цэвэр эрүүл энэ тэр гэж мөрөөдөөд дэмий дээ

  • И
    Идэрээ

    Бид энэ талдаа хэцүү хэцүү. Барьцаагаар нь засвар хийлгэ. Орох гарахдаа хүлээлцдэг байлгүйдээ

  • Ө
    Ө

    Ядаж 3 сарын барьцаа авдаг байлгүйдээ, гадаадад суудаг монголчууд бид барьцаагаа авч чаддаггүй, жаахан зураас гарлаа л бол өчнөөн мөнгө

  • З
    Зочин

    Гэрээ хийж оруулсан та нарын буруу бна. Оруулсан шигээ гархад нь тийм л хүлээж авч бай. Барьцаа авдаг байлгүй дээ. Тэр мөнгөөр засаач.

  • З
    З

    Цэвэр цусны монголууд аль муугаараа үхэцгээвэл таарна

    • И
      Иргэн

      Битгий хуц хужаагийн шээсүүд бүгдээрээ үхэж,Хятад гэж үндэстэн байхгүй болог

    • Ц
      Цц

      Яг

  • D
    ddd

    iim l archaagui yumnuud bgashdee tgd l gonshignood bdg

  • Д
    Д

    Орон сууц захиалаад байрандаа орж чадалгүй 10 жил болж байна.Зүгээр л төлбарөө төлөөд явж байгаа.Зарим хүмүүс тэгдэг байх гар хуруу нь өтцөн юмнууд орж юмыг нь эвдэлж гэрэлии нь хулгайлдаг байх.Захиалцан байрандаа яаж орох вэ?.Одоо болтол болоогүй байна л гэхийн.

  • И
    И

    Танайх хариуцаж цалин авч байгаам бол ажлаа хийгээч, ийм байдалд оруулахгүй л гэж та нар байгаа биздээ

    • Z
      Zochin

      Goy helsen. Turd ajillah bj yalarhaad bdg Hun bn